Манай цэцэрлэгийн түүх

Дорнод аймгийн Чойбалсан хотын төвд анх 1982 онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдаж 4 бүлэг 90 хүүхдийн ортой, 16-н ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн.
• 2000 онд “Ядуурлыг бууруулах” хөтөлбөрт төсөл бичиж өргөтгөл хийн 2 анги шинээр нэмж 150 хүүхэд хүлээн авах чадалтай болгон тохижуулж орчин нөхцлийг сайжруулсан.
• 2005 онд “Өрхийн амьжиргааны чадавхийг нэмэгдүүлэх” төслөөр гэр цэцэрлэгтэй болж хамран сургалтаа 20 хүүхдээр нэмэгдүүлсэн.
• 2012-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр барьж өргөтгөн одоо 11 бүлэг, 480 хүүхэд 38 багш ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.
Хамран сургалтыг жил бүр ахиулан одоо 85 хувьд хүргэн 35 дэхь жилдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг амжилттай хүргэн ажиллаж байна. Одоо 4, 7 дугаар багын 440 гаруй хүүхэд, 10 бүлэгтэй 38 ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Сэтгэгдэл