ХЭРЛЭН СУМЫН 12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ МӨРДӨГДӨХ ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

НЭГ: Ерөнхий зүйл
1.1 Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар бүлгийн 130 дугаар зүйлийн хөдөлмөрийн дотоод журам, 131.1 –ийн ажил олгогч нь ажилтан төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой ба энэхүү журам нь төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, шударга хөдөлмөрлөх, багш ажилчдаас байгууллагынхаа эрхэм зорилго, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан зорилго зорилт, үндсэн чиг үүргээ биелүүлэх явцад тэдний эрх үүрэг хариуцлагыг тусгасан байгууллага дээрээ хөдөлмөрийн сахилга бат, Багшийн ёс зүйн дэг журмыг сахиулах, цэцэрлэгийн үйл ажиллагааг хариуцлагатай хэвийн явуулахад оршино.
1.2 Энэнхүү дотоод журмыг Боловсролын тухай хуулийн зохих заалт Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, хүүхдийн цэцэрлэгийн дүрэм, хүүхдийн цэцэрлэгийн эрүүл ахуй, аваар осолгүйн дүрэм, хөдөлмөрийн тухай хууль “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого ” зэрэгт нийцүүлэн боловсрууллаа.
1.3 Нэр томъёог дараах утгаар ойлгоно.
 “Үндсэн ажилтан” гэж Эрхлэгчийн тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон ажил олгогчтой Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажиллаж буй ажилтан
 “Түр ажилтан” гэж жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, гадаад болон дотоодын их дээд сургуульд суралцаж буй болон бусад хүндэтгэн үзэх
 “Гэрээт ажилтан”гэж харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр байгууллагад шаардлагатай байгаа ажлыг гүйцэтгэж буй мэргэжлийн баг, ажилтанг;

 

Сэтгэгдэл